Приус Центр авто засварын салбарт анх удаа ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

.Graph
2025-04-16

Автомашины оношилгоо, засвар үйлчилгээний салбарт тэргүүлэгч Приус Центр нь салбартаа анх удаа ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо болон ISO 45001:2018 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо зэрэг олон улсын хоёр томоохон стандартыг амжилттай нэвтрүүлж, албан ёсны баталгаажуулалтын гэрчилгээгээ 2025 оны 4 сарын 16-ны өдөр гардан авлаа.

Тус байгууллага 2019 оноос эхлэн чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, автомашины оношилгоо, засвар үйлчилгээний салбарт стандартчилагдсан, тогтвортой, чанартай үйлчилгээг нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж иржээ. 

Приус центр “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-ны хүрээнд мэргэжлийн оношилгоо, инженерийн шийдэл бүхий засвар үйлчилгээг олон улсын шаардлагын дагуу, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцүүлэн гүйцэтгэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн дээдлэх зорилттойгоор ажиллаж байна. Энэхүү менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр засвар үйлчилгээг технологийн картын дагуу гүйцэтгэдэг болсон бөгөөд үйлчлүүлэгч болон ажилтны эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллах нөхцөл бүрдлээ.

ISO 9001:2015 болон ISO 45001:2018 стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээ нь Австралийн JAS-ANZ, Америкийн IAS, UAF зэрэг олон улсын итгэмжлэл бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд AQMCS Mongolia байгууллагаас олгогдсон юм. Энэ тогтолцоог амжилттай нэвтрүүлэхэд “Ололт амжилтын түлхүүр” консалтингийн компани мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан байна.

Приус центрийн хамт олон энэхүү томоохон амжилтыг итгэлтэй харилцагч, хэрэглэгчдийн дэмжлэг, итгэлцэлгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээгээд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Цаашид тус байгууллага ЧАНАРЫГ чухалчилж, олон улсын стандартад нийцсэн аюулгүй, найдвартай үйлчилгээг тогтмол хүргэхээ амлаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe