Төмөр замын хилд эзэн суусан оросууд агаарын хилд эзэн суухаар хөдөлж эхэллээ

.Graph
2025-04-16

Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн зам манай улсын нийт төмөр замын сүлжээнийн 90 хувийг (1815 км) эзэлдэг. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 50 хувийг манай улс, 50 хувийг Оросын РЖД компани эзэмшдэг. Уг нь хувь эзэмшил нь адилхан боловч хамтарсан компани гэдэг утгаараа оросууд зөвшөөрөхгүй л бол монголын талынхан дорвитой шийдвэр гаргаж чаддаггүй, олигтой шинэчлэл хийе гэхээр оросын тал зөвшөөрсөнгүй гэх асуудал гардаг нь нууц биш. 

Тэгвэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээр дамжуулж манай төмөр замын хилд эзэн суусан оросуудын дараагийн бай манай агаарын хил болоод байна. 

Тодруулбал, Оросын талаас манай талтай хамтарсан компани байгуулж, шинэ онгоцны буудалд онгоцны түлш нийлүүлж, цэнэглэх ажлыг хариуцах гэж байна. Компанийг 40:60 хувиар байгуулж, 20 жилийн турш онгоцны шатахууны 75 хувийг хангах аж. 60 хувийн давуу эрх нь Монголын талын Эрчис Ойл ХХК-д байх юм. Гэрээний хүрээнд гуравдагч орны онгоцыг “цэргийн зориулалттай” гэдэг шалтгаанаар шатахуунаар хангахгүй байх нөхцөлийг хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

Манай улсын хувьд газрын болон агаарын хилтэй. Газрын хил нь төмөр зам, авто замаар байдаг. Далайд гарцгүй. Тэгээд үлдсэн нь агаарын хил. Өөрөөр хэлбэл, энэ гурван хилийн хоёрт нь эзэн суух санаа ОХУ-д байгаа нь энэ гэрээний төслөөр харагдаж байна. 

Уг хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газрын түвшинд хийх бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. 

Тус хэлэлцээр нь ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх, хамтарсан компанийн үйл ажиллагааг эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготойг дээр дурдсан. Ийнхүү “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах Хамтарсан компани байгуулж, түлшийг тасралтгүй нийлүүлэх зэргийг хэлэлцээрийн төсөлд тусгажээ. 

Өнөөдрийн байдлаар манай улс онгоцны түлшээ 100 хувь ОХУ-аас худалдан авдаг бөгөөд сүүлийн жилүүдэд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн байна. Тухайлбал,

  • 2021 онд 27879 тонн
  • 2022 онд 38492 тонн
  • 2023 онд 61719 тонн
  • 2024 онд 69984 тонн хүрчээ.

Манай улсад агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлж буй дотоодын 20, гадаадын 7 компани бий. Тэд 2024 онд нийт 91.781 нислэг үйлджээ. Энэ нь өмнөх оныхоос 44 хувиар, хөөрөлт буултын тоо 12.990 болж, 34 хувиар өссөн байна. Түүнчлэн орон нутгийн нислэг 10967 болж өсжээ.
Ийнхүү өсөн нэмэгдэж буй агаарын хөлгийн түлшний хэрэглээх зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр нислэгийн тийзийн үнэ буурах боломжтой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд уг гэрээ нь монголын талд ямар ч ашиггүй, энэ гэрээг байгуулбал манай улсад удахгүй ашиглалтад орох нефть боловсруулах үйлдвэр хэрэггүй болно гэх мэтээр саналаа хэлж байсан юм. Уг асуудалтай холбогдуулан Оросын компанийн мэргэжилтнүүд аль хэдийн Монголд газардсан аж.

Сэтгэгдэл үлдээх

orosiig haraal ideg. bidend saihan ah shig tarhi ugaaltand buten neg uyer ni oruulj tusalj baigaa met araas hutgaldag, ediin zasgiin hugjiliig bainga boomilodog hamgiin hogiin humuus.

zochin

Дэмжих үү?

0 0

ankhnaasaa l orosoos avdag bsiin bishuu hehe

zochin

Дэмжих үү?

0 0

Орос гэж лалар гэсэн утгатай үг бжэ

Энх

Дэмжих үү?

0 0

Одоо бөөр гоё болж дээ хэн, аль дуртай нь монгол орныг эзлэхгээд л чичирчих юм даа муу төртэй учраас бид олон улсын бэлэн хоол болж

Д

Дэмжих үү?

0 0

GG boljde Mongols uls

irgen

Дэмжих үү?

1 0

царайлаад суухгүй байх байсан болов уу. Яагаад ч юм төр засагтаа гомдоод байх юм

Сайн үйл дэлгэрэх болтугай

Дэмжих үү?

2 0

Нэг зүйл бодогдоод. Хэрэв Монгол Улс 90-ээд оноос Боловсролын зээлээ шударгаар тэтгэлэг авах ёстой хүмүүсийг эртхэн сургаад төрдөө ажиллуулаад, шаардлага хангасан мэргэжилтнүүдийг удирдах албан

тушаалд тавьсан бол одоо чацга

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe