Хүүхдийн зураг ашиглан зохиомол хандивын аян өрнүүлж, “Пүрэв” нэртэй дансаар иргэдээс мөнгө авч байна

.Graph
2025-04-16

2025 оны 03 дугаар сарын 13 нд М.Х.Мөнхшүр Мөнхшүр нэртэй хаягаас тархины хөшүүн дөрвөл, саа саажилт гэсэн оноштой хүүд хандив цуглуулж буй пост нийтэлжээ. Тус постод Хаан банкны Пүрэв гэх данс эзэмшигчтэй 5312581213 дансны дугаарыг оруулжээ.

Uurtsaikh Tsogoo хаягт хандивын аяныг далимдуулж өөр хүний данс руу хандив цуглуулж буй тухай сэрэмжлүүлсэн постын 2025 оны 04 дүгээр сарын 03-нд оруулжээ. Тус сэрэмжлүүлсэн постод оруулсан screenshot-д “Хандивт нэгдэцгээе” гэх хаягаас шинэ үсгийн багш Б.Гарьдын эхнэр Ц.Үүрцайх хэмээн тодотгон бичсэн боловч Пүрэв гэх өөр дансыг оруулсан байна.

Uurtsaikh Tsogoo хаягаас оруулсан сэрэмжлүүлсэн пост

Facebook-ээс “Пүрэв”, “5312581213” гэх түлхүүр үгээр хайхад 2 өөр хандивын пост илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, М.Х.Мөнхшүр Мөнхшүр хаягаас энэ оны 03 дугаар сарын 13-нд  хаягаас “тархины хөшүүн дөрвөл, саа саажилт” гэсэн оноштой хүүд зориулж хандив хүссэн пост оруулжээ. Уг постод эмчилгээний зардал ойролцоогоор 200 сая төгрөг гэж оруулсан байна. Харин нийтэлсэн зургийг  Google Lens  хайлтын системээр хайхад 2024 оны 9 дүгээр сарын 18-нд Reddit платформд нийтлэгдсэн ба 2025 оноос Facebook-д хандивын аяны зураг болгон ашигласан илэрцүүд гарч ирлээ.

Интернэт орчнид байршсан хүүхдүүдийн зургийг ашиглан зохиомлоор хандивын аян явуулж, бусдаас мөнгө авч байна. Мөн бусад хандивын аяны мэдээллийг цааш түгээхдээ дансыг өөрчилж түгээжээ.

Эх сурвалж: Mongolian fact checking center 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe