Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг нээлтэд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн үг хэлсэн юм.
УИХ-ын даргын илтгэлийн онцлох үг
Монгол улсын хувьд өнөөдөр нийт бизнес эрхлэгчдийн 40 орчим хувийг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70 орчим хувийг тус тус эмэгтэйчүүд эзэлж байна. Гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд тоогоороо давамгайлдаг ч шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд илүүрхсэн хэвээр байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдэд удирдах албан тушаалтай эмэгтэйчүүд 37 хувь байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж цалин ч ялгаатай байна. 2024 онд манай улсын дундаж цалин 2.7 сая төгрөгт хүрсэн бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.9 сая төгрөг болсон бол эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг буюу 500 мянган төгрөгөөр бага байна. Энэ зөрүү нь олон хүчин зүйлээс хамааралтай хэдий ч бид үүнийг анхаарахгүй орхиж болохгүй.
Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй гол асуудлууд нь:
Эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд тодорхой үр дүн, ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна.
Монгол улс энэхүү “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд” хөтөлбөрт нэгдсэнээр дараах үр дүн гаргана хэмээн төсөөлж байна. Үүнд:
1-рт - Жендэрт суурилсан өгөгдөл, мэдээллийн сан бий болох. Санхүүгийн байгууллагууд хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулж, эдгээр мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах үндэс тавигдана.
2-рт - Жендэр таксономи, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийн систем зэрэг олон улсын аргачлалыг нутагшуулах.
Үүгээр дамжуулан зохицуулагч байгууллагуудын баримт, судалгаанд суурилсан бодлогын шийдвэр гаргах чадавх сайжирна.
3-рт - Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкнаас санхүү, техник туслалцаа авах суурь бүрдэнэ. - Судалгаа хийх, өгөгдлийн платформ хөгжүүлэх, жендэрт суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх, хямд өртөг бүхий санхүүжилтийн дэмжлэг авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болно.
4-рт - Монгол улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхны орнуудын нэг болохын хувьд бүс нутагтаа туршлагаа түгээх, бүсийн хамтын ажиллагааг манлайлах боломжтой болно.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол оролцогч талууд болох
Цаашид Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээртэй холбоотой бүхий л санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
Сэтгэгдэл үлдээх