T-Ara хамтлагийн гишүүн асан Areum-д дахин хорих ял оноолоо

Ж.Номин
2025-04-16

Өнгөрсөн нэгдүгээр сард T-Ara хамтлагийн гишүүн асан Areum-д хүүхдийнхээ өмнө нөхөртөө зохисгүй үйлдэл гаргаж, харааж, доромжилдог нь хүүхдийн хүчирхийлэл үйлдсэнд тооцогдоно хэмээн шүүхээс 8 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 40 цагийн сургалтад хамруулахаар болсон. 

Тэгвэл 4 сарын 10-нд Сувон хотын Ансан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 9-р хэлтсээс түүнд дахин 6 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Учир нь найз залуутайгаа хамтран фенүүд болон найзуудаасаа 2023 оны 3-5 сарын хооронд “түр хугацаанд мөнгө зээлээч” гэх нэрийдлээр 37 сая вон буюу ойролцоогоор 27,000 ам.долларын залилах гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. 

Areum өмнө нь миний хаягийг хакердсан хэмээн үгүйсгэж байсан ч эцэст нь ийнхүү хэргээ хүлээсэн байна.

Мөн өнгөрсөн нэг сард болсон шүүх хурлаар Areum-ын ээжийг зээ хүүхдээ хүнд хүчирхийлэлтэй нөхцөлд байгааг мэдсээр байж үл тоосон хэмээн 4 сарын хорих ял, 1 жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe