Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор “Nomadic Fighting Championship” тулааны спортын ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Грапплинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээний үеэр 9 тулаантай. Узбекстан, Киргизстан, Украйн, Тайланд, Казакстан, ИБНВУ-ын чансаа өндөр, шилдэг тамирчид оролцоно.
Энэ удаагийн тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд Улсын тамирчин TANAVIT- LIKIT тулалдана. Бусад Монгол тамирчдын эсрэг гаднын чансаа өндөр тамирчид ирж өрсөлдөнө.
Тулаан олон улсын жишгээр зохион байгуулагдах бөгөөд олон улсын шилдэг шүүгчид ирж шүүх юм.
Сэтгэгдэл үлдээх