Баянбүрдээс 32-ын тойрог хүртэлх хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөллөө

.Graph
2025-04-15

Сүхбаатар дүүргийн 9-р хороонд энэ зун “Ногоон нуур-1008” айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн төрийн албан хаагчийн орон сууц баригдаж дуусна. Гэтэл Улаанбаатар хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд авдаг, тос масло сольдог, дугуй засдаг газрууд нийтийн эзэмшлийн зам талбайн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Тиймээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөллөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд аваад, машины тос масло солиод байх нь хотын өнөөгийн өнгө үзэмж, төлөвлөлтөд нийцэхгүй байна” гэсэн юм.

Цаашид барилгын компаниудад чөлөөлсөн газрыг инженерийн шугам сүлжээтэй нь дуудлага худалдаа хэлбэрээр санал болгох аж. Ийнхүү барилгын компаниуд орон сууцаа барьж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа НОСК-иар дамжуулж, орон сууцыг худалдан борлуулах гэнэ. 

Ингэж сан бүрдүүлсэн орлогоос дараагийн айл өрхүүдийн газрыг худалдан авч, дахин барилгажуулах байдлаар үе шаттай, системтэй төлөвлөлтүүд хийнэ гэдгийг хотын дарга онцлов.

Сэтгэгдэл үлдээх

Тос масло сольж амь зуудаг байсан хүмүүсээ яаж амьдар гээд байгаа хэрэг вэ? Дуртайдаа хотын өнгө үзэмжийг гутаасан гэж үү? Чадлаараа survive лах гэж хичээж байгаад

Зочин

Дэмжих үү?

1 0

Одоо хаана хоёрдогч түүхий эд материалыг авахын болоо? Бүүр авахаа болж бга юмуу

Зочин

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe