Х.Ганхуяг: Татварын багц хуулиар НӨАТ-ын буцаан олголтыг нэмж, сугалааг болиулна

.Graph
2025-04-15

Татварын багц хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө. Уг ажлын хэсэг хуулийн төслийг өргөн барихгүй бөгөөд санал, дүгнэлтийг боловсруулж, Засгийн газарт шилжүүлснээр Засгийн газар өргөн барих юм. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Татварын багц хууль гэдэгт Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын хууль, ХХОАТ-ын хууль, ААНОАТ-ын хууль багтаж байна. Хуульд заасан татварын хувь хэмжээнд ч, бодолтод ч өөрчлөлт орно. 

НӨАТ-ын тухай хуульд

НӨАТ-ын тогтолцооны гажуудал зарим нэг салбарыг НӨАТ төлдөггүй болгосноос үүссэн. Ингэснээр орлогоо бүтэн бүртгэх боломжгүй болоод байна. Орлогоо бүтэн бүртгэхийн тулд эцсийн хэрэглэгчдэд татварын хөнгөлөлтийг олгох юм. Энэ хүрээнд сард

  • 500 мянга хүртэлх НӨАТ бүртгүүлбэл буцаан олголтыг 100 хувь олгоно.
  • Энэ 100 хувь дээр нэмээд, 300 мянга хүртэлх НӨАТ бүртгүүлбэл буцаан олголтыг 50 хувь олгоно. Өөрөөр хэлбэл, та сард 800 мянга хүртэлх НӨАТ бүртгүүлбэл, эхний 500 мянгын буцаан олголт 100 хувь ороод, дараагийн 300 мянга нь 50 хувь нь орно гэсэн үг. 
  • 800 мянгаас дээш НӨАТ бүртгүүлбэл буцаан олголтыг 20 хувь олгоно. Энэ мөн дээрх зарчмаар эхний. 500 мянгын буцаан олголт 100 хувь, дараагийн 300 мянгын буцаан олголт 50 хувь, тэгээд түүнээс дээш бол 20 хувиар буцаан олгоно.

Ингэснээр иргэн, ААН-үүдийн 95 хувь нь 2028 он гэхэд бүгд НӨАТ төлдөг болно. Мөн НӨАТ-ын сугалааг болиулна.

ХХОАТ-ын тухай хуульд

ХХОАТ-ыг шаталж авахаар хуулийн төсөлд тусгасан. Жишээ нь, сарын 2 сая төгрөгийн цалинтай бол таны цалингийн 800 мянгыг татвараас чөлөөлнө. Харин үлдсэн 1,2 сая төгрөгийн цалин дээр 10 хувийн ХХОАТ тооцно гэсэн үг.

Эдгээр санал өргөн барьсны дараа өөрчлөгдөх боломжтой гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe