Сэтгүүлч Гэйл Кинг (Gayle King), поп дуучин Кэти Перри (Katy Perry) нарын зургаан эмэгтэй Blue Origin пуужингаар даваа гаригт богино хугацаанд сансарт нисээд эсэн мэнд буцаж ирлээ.
Энэхүү аялал нь 1963 онд ЗХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова бие даасан нислэг үйлдсэнээс хойшхи анхны эмэгтэй бүрэлдэхүүн.
Blue Origin-ийн вэбсайтад удахгүй болох нислэгийн суудал захиалахад 150,000 доллар төлнө гэсэн байна.
Дэлхийд буцаж ирснийхээ дараа Перри өөрийгөө "амьдралтай маш их холбоотой", "хайртай холбоотой" гэдгээ мэдэрсэн гэжээ.
Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд зургаан эмэгтэйг дэлхийгээс 100 гаруй км өндөрт аваачиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сансар огторгуйн хил хязгаарыг давж, тэдэнд жингүйдэхэд хэдхэн хормыг бэлэглэсэн байна.
Энэхүү нислэг нь энгийн иргэдээс илүүтэйгээр алдартнуудад зориулсан хэмээх шүүмжлэлд өртөөд амжжээ.
Сонордуулахад Амазоны Гүйцэтгэх захирал Жефф Безос (Jeff Bezos)-ын сүйт бүсгүй Лорен Санчес (Lauren Sánchez) багтсан нь олны анхаарлыг татаад байна.
Олон нийт түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд ил задгай хувцастай ирж, фэйсбүүкийн Марк Зукербергийн харцыг булааснаар нь эчнээ таних билээ.
Сэтгэгдэл үлдээх