Хөвсгөл: Шинэ мөрөн худалдааны төвийн галд хохирсон 260 иргэний хохирлыг барагдуулна

.Graph
2025-04-15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага 21:34 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Галд хүний амь эрсдээгүй ч 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлж байжээ.

Гал гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шуурхай 4-р хуралдаан болж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэлэв. 

Тус хуралдаанаар гал гарсан  шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгууллаа.

Галын шалтгааныг түрээслэгчдийн хувьд тухайн үед цахилгааны засвар хийж байсан нь гал гарах шалтгаан болсон байж болзошгүй гэж ярьж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe