The MongolZ Esport байгууллагад шатрын их мастер Б.Мөнгөнтуул нэгдлээ

Ж.Номин
2025-04-14

The MongolZ Esport байгууллагад "Олон улсын мастер", "Эмэгтэй их мастер", МУГТ Б.Мөнгөнтуул албан ёсоор нэгджээ. 

Esports World Cup 2025 энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмсэн билээ. Ийнхүү шатрыг онлайнаар тоглох боломжтой болж, тус спортыг испортын нэг төрөлд хамааруулан үзэж байгаа юм. 

Энэ талаар The MongolZ цахим хуудастаа "Та бүхэндээ The MongolZ Esport байгууллага албан ёсоор шатрын "Олон улсын мастер", "Эмэгтэй их мастер" цолтой тамирчин Б. Мөнгөнтуулыг испортын гэр бүлдээ нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Жилийн хамгийн том испортын тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup 2025 энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмснээр испорт болон шатар сонирхогчдын сонирхлыг ихээхэн татаад байсан билээ. Шатрыг онлайнаар тоглох боломжтой нь ч энэхүү оюун ухааны спортыг "Испорт" хэмээн хаяглахад ихээхэн нөлөөлж, өдрөөс өдөрт онлайнаар шинэ шинэ тоглогчид нэмж хүрээгээ тэлсээр байгаа юм" хэмээжээ.

The MongolZ Chess тамирчин Б.Мөнгөнтуулын оролцож буй FIDE Women's Grand Prix 2024-2025 тэмцээн өнөөдөр буюу 4 сарын 14-ний 17:45 цагт эхлэх юм. 

Тэмцээнийг энд дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл үлдээх

🥰

Bymbatuya

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe