Цагдаагийн байгууллагаас цахим банкны мэдээлэл, хувийн мэдээллээ алдсанаас үүдэн хохирсон хоёр хэргийг шалгаж байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 09-нд "Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс 2 сая төгрөгийн зээл авсан байна" гэх мэдээлэл өгсөн.
Мөн 7-нд өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180 мянган төгрөгийн зээл авсан гэх гомдол тус тус ирүүлжээ.
Ийнхүү мэдээллийн мөрөөр Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Энэ оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгдсэн.
Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэнд халдах үйлдлийг гаргаж болзошгүй байх тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Сэтгэгдэл үлдээх