Монголын кино урлагийн түүхэнд анх удаа хүүхэлдэйн жүжиг, уран сэтгэмжийг өвөрмөц хэлбэрээр хослуулсан (Puppet төрлийн) уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.
“Пөөдөө” киног энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хот, 21 аймгийн бүх кино театруудад зэрэг нээх юм.
Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг, өдгөө 80 жилийн түүхтэй Монгол Улсын “Хүүхэлдэй театр” тус киног бүтээжээ.
Уг бүтээл нь хүүхэлдэйн жүжиг, уран сэтгэмжийг өвөрмөц хэлбэрээр хослуулснаараа онцлог. Уран бүтээлчдийн зүгээс хүүхдийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Пөөдөө” кино бяцхан үзэгчдэд хөгжилтэй, сонирхолтой аяллыг бэлэглэх болно хэмээв.
Сэтгэгдэл үлдээх