Улсын 100 км зам тутамд ариун цэврийн байгууламжтай үйлчилгээний цогцолбортой болно

.Graph
2025-04-14

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд улсын чанартай авто зам дагуу 100 км тутамд ариун цэврийн байгууламжтай үйлчилгээний цогцолбор байгуулна гэж Соёл, спорт, аялал, залуучуудын сайд Ч.Номин мэдээллээ.

Тодруулбал, сүүлийн 2 жил гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, зам дагуух үйлчилгээний цогцолборуудын ачаалал өссөн байна. Эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа дөрвөн улирлын турш тогтвортой явуулахад орон нутгийн газар олголтын удаашралтай байдал, ажиллах хүчний хомсдол, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, санхүүжилт зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна.

Одоогийн байдлаар орон нутгийн замд 18 ариун цэврийн байгууламжтай үйлчилгээний цогцолбор ажиллаж байна. 

Эдгээр үйлчилгээний цогцолбор нь ариун цэврийн байгууламж, хоол хүнсний үйлчилгээ, дэлгүүр, худалдаа, байршуулах хэрэгсэл зэрэг 10 гаруй төрлийн стандартын шаардлага хангасан үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж, зорчигчид ая тухтай, аюулгүй аялах нөхцөлийг хангаж, мөн орон нутагтаа 80-150 гаруй ажлын байрыг бий болгож байна. 

Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэх, үйлчилгээндээ байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг үйлчилгээ эрхлэгчид дурдаж байна. 

Засгийн газраас 2025 онд аялал жуулчлалын салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд энэхүү зээлд зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг хамруулна. Ингэснээр 2030 он гэхэд авто зам дагуу үйлчилгээний цогцолбор 100% ашиглалтад орох юм.

Манай улсын нийт авто замын сүлжээ нь 2019 оны байдлаар 119 км. Үүний

  • 14.9 мянган км нь олон улсын болон улсын 
  • 96.1 мянган км орон нутгийн зам байна. 

Энэ датад үндэслэн тооцвол, хамгийн багадаа 150-960 ширхэг ариун цэврийн байгууламжтай үйлчилгээний цогцолбор байгуулах нь ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe