Монгол Улсын шигшээ баг 1 хожил, 1 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүллээ

.Graph
2025-04-14

Aзи тивийн аварга шалгаруулах “B” дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн өнгөрсөн баасан, бямба, ням гарагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн билээ. 

4 сарын 11-ний баасан гарагт болсон тэмцээнд Тайван, Хонконгийн багууд өрсөлдөж, 92:47 онооны харьцаагаар Тайванийн баг хожил байгуулсан. Харин 4 сарын 12-ны бямба гаригийн тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ баг 65:57 онооны харьцаагаар Хонконгийн багийг буулган авсан юм. Сүүлийн тоглолт 4 сарын 13-ны ням гарагт болж, Тайванийн баг Монгол Улсын шигшээ багийг 79:43 буюу 36 онооны илүүгээр хожлоо. 

Ийнхүү Тайванийн баг нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, Монголын баг 1 хожил, 1 хожигдолтой, Хонгконгийн баг 2 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлж байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн Хонгконгийн багтай хийсэн тоглолт буюу хожил байгуулсан тоглолтод шигшээ багийн тамирчин Б. Цацрал 10 оноо, Н.Нандинхүсэл 12 оноо, О. Хулан 15 оноо, Б. Болор-Эрдэнэ 16 оноо авч багаа хожилд хөтөлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe