Явган зам талбайг хааж байрлуулсан 65 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Ж.Номин
2025-04-11

Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршил, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороонд байрлах явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа. Одоогоор тус хоёр дүүргийн хэмжээнд нийт 65 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө. 

Тухайлбал, 

  • Багшийн дээдийн урд тал-6
  • Хойд тал -17
  • Баруун тал-5
  • Спортын төв ордны баруун тал-3
  • Арслантай гүүр -4
  • Энхтайваны өргөн чөлөө-10
  • Ленин клуб-4
  • Хүүхдийн 100-3
  • Тэнгис кино театрын автобусны буудал

Ташрамд, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe