Д.Амарбаясгалан: Нэрээ өгчхөөд 5 минутаас дээш танхимыг орхисон гишүүдийн нэрийг хасна

Ц.Чимэдцэеэ
2025-04-11

УИХ-ын 2025 оны ээлжит хаврын чуулган үргэлжилж байна. Чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасанд хуралддаг.

Харин УИХ-ын гишүүд хуралдаанд идэвх санаачилга багатай, сахилга батгүй оролцож, УИХ-ын дарга дэг сахиулж чадахгүй байгаа талаар бид өмнө нь хөндөж байсан.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудалд анхаарал хандуулж буйгаа илэрхийллээ.

Тэр “Тухайн асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд бүрэн оролцоотой байхыг шаардаж ажиллана” хэмээв.

Ийнхүү дараах шийдлийг танилцууллаа.

  1. Хуралдаан яг хэдэн цагт эхлээд, хэдэн цагт өндөрлөх нь тодорхой байдлаар зарлана.
  2. Үг хэлэхээр нэрээ өгчхөөд, чуулганы танхимыг 5 минутаас дээшээ орхин гарсан тохиолдолд өгсөн нэрийг хасна. 
  3. Хариуцлагатай хандах үүднээс унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал хураалгадаг байдлыг таслан зогсооно.

Түүнчлэн “Иргэд биднээс хэлэлцэж байгаа асуудал дээр хүн бүр анхааралтай, идэвхтэй, хариуцлагатай оролцож, амьдралд нийцсэн шийдвэр гаргаж өгөөч ээ гэдгийг л хүсэж байгаа учраас дээрх зарчим хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe