Монгол Улсад анх удаа 5х5 эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Улаанбаатар хотод гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Хонконг, Тайванийн шигшээ багууд хүрэлцэн ирж, Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө.
Харамсалтай нь тус тэмцээний тасалбарын борлуулалт хангалтгүй байгаа аж. Энэ талаар Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Хулан цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр “Монгол Улсад маань анх удаа 5х5 эмэгтэй шигшээ багийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Гэтэл билет бараг зарагдаагүй байна гэнэ. Эрэгтэй шигшээ багаа дэмждэг шигээ эмэгтэй шигшээ багаа дэмжээрэй. Бид нар мөн адил Монгол Улсынхаа нэрийг гарган дэлхийд өрсөлдөж яваа шүү дээ. Бидэнд та бүхний хүч хамгаас их хэрэгтэй. Алдаа оноотой хайрладаг бүх Монголчууддаа баярлалаа. Бид ч бас алдаануудаасаа суралцан, та бүхний хайрыг бүр илүү хүртэх хэмжээнд хүрэхийн тулд хичээнэ” хэмээжээ.
Үзэгч та бүхэн 4 сарын 11-13-нд M Bank arena-д болох тоглолтыг үзэж, Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багаа дуу нэгтэйгээр, хүчтэй дэмжихийг уриалж байна.
Тасалбар авах холбоос:
04 сарын 11 - https://shoppy.mn/products/fiba-asiacup-womens-250411_hk
04 сарын 12 - https://shoppy.mn/products/fiba-asiacup-womens-250412_hk
04 сарын 13 - https://shoppy.mn/products/fiba-asiacup-womens-250413_hk
Бид нэг баг, нэг Монгол
Сэтгэгдэл үлдээх