Дональд Трамп татвар ногдуулах шийдвэртээ бүрэн итгэлтэй байна гэж татварын хэмжээ тогтоосон өдрөөсөө хойш мэдээлсээр байсан. Харин одоо хэд хэдэн онцгой тохиолдлыг эс тооцвол өндөр тарифын хувь хэмжээг түр зогсоосон байна. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өндөр тариф ногдуулсан улс орнуудын тарифын хэрэгжилтийг 90 хоногийн хугацаанд түр хойшлуулсан байна. Харин АНУ-д 84 хувийн хариу тариф ногдуулаад байсан БНХАУ-ын тарифыг 125 хувьд хүргэж өсгөжээ.
Сангийн сайд Скотт Бессент сэтгүүлчдэд хэлэхдээ " 75 гаруй улс орон бидэнтэй холбоо барьсан бөгөөд энэ тоо нэмэгдэнэ гэж төсөөлж байна" хэмээн мэдэгдлээ.
Дональд Трампын Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэр нь гайхмаар зүйл биш юм. Учир нь энэ мэдэгдлээс өмнө хөрөнгө оруулагчдын үймээн самуун, бондын зах зээл уналт, Бүгд найрамдах улсуудын шүүмжлэл, олон нийтийн дургүйцэл их байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх