Барби бүтээгч Mattel компани Леброн Жеймсээр Кен хүүхэлдэй бүтээжээ

.Graph
2025-04-10

Барби хүүхэлдэйг бүтээгч “Mattel” компани NBA-гийн домог Леброн Жеймсийг дүрсэлсэн Кен хүүхэлдэйг бүтээжээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэйтэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болж буй юм. Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргахын тулд Леброн Жэймсийн гэр бүлийн сантай хамтран ажиллаж байна гэж “Mattel” компани мэдэгдсэн.

Маттел хүүхэлдэй хариуцсан дэлхийн тэргүүн Криста Бергер "Кен бол Барбигийн хамгийн сайн найз, дэмжигч" гэдгийг онцолсон юм. Жеймс хүүхэд байхдаа өөрт нь урам зориг өгдөг үлгэр дуурайлал авдаг хүмүүстэй байсан минь амьдралд аливаа зүйлд хүрэхэд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл чухал гэдгийг харуулсан гэжээ. Тэрээр Кен хүүхэлдэйгээ гаргаснаа нэр төрийн хэрэг хэмээн хүлээж авсан юм. "Энэ бол өөртөө итгэх итгэлийг төрүүлж, мөрөөдлөө өдөөж, хүүхдүүдэд тэд ч гэсэн агуу амжилтад хүрч чадна гэдгийг харуулсан үлгэр жишээ хүмүүсийн хүчтэй нөлөөг таних боломж юм" гэж хэлсэн байна.

Жеймсийн хэв маяг, дүр төрхийг бүтээсэн Кен хүүхэлдэй нь стандарт хүүхэлдэйг бодвол нэг см өндөр бөгөөд илүү том савлагаатайгаар худалдаанд гарах юм. Жеймс хүүхэлдэй нь их сургуулийн хүрэм, Леброн Жеймсийн гэр бүлийн сангийн "Бид гэр бүл" гэсэн нэртэй цамц, Nike пүүз, Beats чихэвч, нарны шил, алтан цагаар гоёжээ.

Уг хүүхэлдэй 4 сарын 14-ний 12:01 цагаас худалдаанд гарах бөгөөд 75 доллараар зарагдах юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe