LRT-ыг Толгойтоос Хүннү хот чиглэлд барина

.Graph
2025-04-10

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг Толгойтоос Хүннү хот чиглэлд барина.

Хөнгөн төмөр замын тээвэр 102 км урт үргэлжилнэ. Нийт 17.3 км урт гүүрэн байгууламжтай, 16 буудалтай байна. Галт тэргээр 70-100 км/цагийн хурдтай зорчих боломжтой. Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх онцлогтой. 2022 онд Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг бий болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

зургаас харахад түгжрэл шийдэх бүтээн байгуулалт биш л юм байна. хэлэх ч үг алга ,,,,

Selenge

Дэмжих үү?

0 0

Хүннү хот гэж хаана ямар хот байна. Хариулаач Админаа. Харчаад хараагүй мэт таг дуугай байхаа болиод хариулаач

АРТ

Дэмжих үү?

0 0

Хүннү гэж аль гариг дээр байдаг хот вэ?

Kaw kaw

Дэмжих үү?

2 1

Hunnu hot gj haana bdg hot we? Hezee barigdah we? 3n tooroi chono uleechgeegu bz de?

Meow

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe