UB Food фестивалийг зохион байгуулахад нийслэлээс 600 сая төгрөг зарцуулжээ

.Graph
2025-04-09

UB Food олон улсын хоолны фестиваль энэ жил Узбекистан улсын хоолыг онцолж буй билээ. Ирэх даваа гараг хүртэл зохион байгуулагдах уг арга хэмжээ нь зохион байгуулалт муу, очер ихтэй гэх асуудлыг дагуулж байна. Түүнчлэн олон нийтийн дунд "Иргэддээ будаатай хуурга идүүлэхийн төлөө 1.6 тэрбум төгрөг зарлаа" гэх мэдээлэл ч гарсан. 

Тэгвэл энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодруулахад "Узбек тогоочдыг авчирч, хоолны фестиваль зохион байгуулахад олон нийтийн яриад байгаа шиг 1.6 тэрбум төгрөг зарцуулаагүй. Нийслэлээс бол 600 сая гаруй төгрөг гарсан. 600 сая төгрөг нь нийт арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан. Бид өдөрт 5000 хүн ирэхээр тооцоод долоо хоног иргэдэд үйлчлээд буцаад нийслэлийн хоол үйлдвэрлэлийн байгуулагад 175 сая төвлөрүүлэх тооцоотой байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe