“Instax mini 41” 4-р сарын 17-нд худалдаанд гарна

.Graph
2025-04-09

FUJIFILM корпорац "Instax mini 41" (mini 41) шинэ загвараа танилцууллаа. Энэ нь Японд 2025 оны 4-р сарын 17-нд худалдаанд гарах юм. 

Mini 41 нь олон нийтэд таалагдаад байсан Mini 40-ийн сонгодог загварыг хадгалж буйг тус корпорац мэдэгдсэн. Мөн Mini 41 нь улбар шар болон хар өнгийг хослуулсан ба бараан мөнгөлөг өнгөнүүдтэй дэгжин, загварлаг төрхийг агуулсан байна. Сайжруулсан "Автомат гэрлийн тохируулга"-тай мини 41 нь зургийг илүү тод байлгана. Эдгээр функц нь хэрэглэгчдэд үзэсгэлэнтэй тод, чанартай зургуудыг авахад илүү хялбар болгож өгнө гэдгийг FUJIFILM корпорац онцолсон.

Ташрамд дурдахад Японы "Fujifilm" корпорацын “instax” камерын борлуулалт 100 саяас давсан талаар тус компани өчигдөр мэдээлсэн юм. Дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт худалдаалагдсанаас нийт орлогын 90 гаруй хувь нь гадаадын зах зээлээс бүрдсэн гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe