Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг тоглолтын өмсгөлөө авлаа

Ж.Номин
2025-04-09

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Aзи тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд M Bank arena-д болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн зарлагдаж, өнөөдөр тоглолтын өмсгөлөө гардан авлаа.

Багийн үндсэн бүрэлдэхүүнд:

  1. М.Булбул /Омни Хүлэгүүд/,
  2. Н.Нандинхүсэл /Улаанбаатар амазонс/,
  3. О.Хулан / "Ухань Шенфан"/,
  4. Б.Болор-Эрдэнэ /Аравт/,
  5. Б.Ариунцэцэг /Улаанбаатар амазонс/,
  6. Ц.Болорцэцэг /Улаанбаатар амазонс/,
  7. Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар амазонс/,
  8. Б.Жавзандулам /Royal Gulls/,
  9. Б.Өнөрзаяа /Аравт/,
  10. Б.Цацрал /Омни Хүлэгүүд/,
  11. Э.Нарангоо /Аоде Винкс/,
  12. Ц.Үлэмж /Омни Хүлэгүүд/ нар багтжээ.

Манай улсын эмэгтэй шигшээ баг Тайвань, Хонконгийн шигшээ багуудтай цор ганц эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд 4 сарын 12-нд Хонконгийн багтай, 4 сарын 13-нд Тайванийн багтай нутагтаа тоглох юм.

Шигшээ багийн тамирчид өдөр бүр 4-5 цагийн бэлтгэл хийж байгаа бөгөөд дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд, Г.Ундрах, Б.Баярбат, Б.Алтанзаяа нар багтаж буй. Үзэгч та бүхэн энэ сарын 11, 12, 13-нд “М Банк Арена”-д болох тоглолтуудыг үзэн, Монгол Улсын эмэгтэй шигшээ багаа дэмжээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe