Х.Баттулгыг 6 сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох шийдвэр гарлаа

.Graph
2025-04-09

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдлаа. 

Хуралдаанаар байнгын хороо тогтоол гаргаж, чуулганыг хамгийн их тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад 6 сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргалаа. Байнгын хорооны хуралдаанд 8 гишүүн оролцсон бөгөөд 7 нь дэмжсэнээр батлагдав. Түүнд сахилга ногдуулах асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүний сарын цалин нь 5-7 сая байдаг бөгөөд энэхүү шийдвэрээр Х.Баттулга нь 6 сарын хугацаанд 1 саяас 1.4 сая төгрөгөөр торгуулахаар болж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe