Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах тухай petition.parliament.mn сайт дээр гаргасан Эдийн засагч Р.Шинэгэрэлийн гаргасан өргөдөл 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулсан билээ.
Тэгвэл иргэдийн гаргасан уг саналыг Төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэх юм.
Тус байнгын хорооны гишүүдэд:
Байнгын хороо нь УИХ-ын дэгийн тухай хуулиар тухайн саналыг хэлэлцэж эхэлснээс хойш 3 сарын дотор холбогдох бодлогын баримт бичиг, хууль, тогтоолын төсөл боловсруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй юм.
ХХОАТ-ыг 1% болгон бууруулах асуудалд Улаанбаатар хотоос 62218 иргэн оролцсон нь аймаг, нийслэлээс хамгийн өндөр санал өгсөн бүс болж байна. Харин хамгийн бага нь 602 буюу Говь-Сүмбэр аймгийн иргэдийн санал байна.
Мөн өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн насны хувьд 18-40 насны залуус 85 хувийг эзэлж байгаа бөгөөд дундаж нас 32 гэж статистикаар гарчээ.
Ташрамд, орлогод ногддог албан татвар гэдэгт цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, шууд бус орлого болон бусад орлого хамаардаг.
Сэтгэгдэл үлдээх