Ерөнхийлөгч асан Х.Баттулга сүүлийн үед Төгрөг нуурын ордыг гадаадуудад зарсан гэх асуудалд холбогдож байна. Үүнээс гадна тэрээр УИХ-ын чуулганыг хамгийн их тасалдаг УИХ-ын гишүүн болсон. Мөн түүний санаачилгаар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэснээр Эрдэнэс Силвер ресурс компани 850 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Энэ мэтчилэн түүнийг тойрсон олон асуудалд тэрээр Өрөг.мн сайтын ӨРӨГ нэвтрүүлэгт оролцохдоо хариулжээ.
Нэвтрүүлгийг ЭНД дарж бүтнээр нь үзнэ үү.
Түүний ярилцлагаас онцлох хариултуудыг хүргэж байна.
Чуулгандаа суудаггүй гэх асуудалд
Чуулгандаа суудаггүй гэдэг цол авчихлаа. Одоо сууна аа. Гэхдээ бас бус асуудал байлаа. Нэгд, би очсон ч бүртгэлийн төхөөрөмж нь ажиллахгүй байгаа юм. Хоёрт, эрүүл мэндийн шалтгаан бий. Хоолой улам сөөгөөд байна. Сая 20-оод аймгаар явсан чинь буцаад сэргэхгүй байна. Ээж бол байнга хуралдаандаа суу гэж загнаж байна.
Төмөр замаар танк орж ирнэ гэх асуудалд
Нарийн царигаар төмөр зам барьчихвал танк орж ирнэ гэдэг асуудал тархи угаалт биш. Батлан хамгаалах салбарынхан бүгд мэднэ дээ. Би тэрийг яриад байлтай биш. Ер нь дайн бол танк, дрон хоёроор л болж байна. БНХАУ-ын хил залгаа улсууд бүгд л БНХАУ-аас өөр царигтай шүү дээ.
Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудалд
Би сая орон нутгаар явахдаа Үндэсний баялгийн санд стратегийн ордуудыг өгье гэж ярьж явсан. Энэ дотор Төгрөг нуурын орд ч бий. Ухаа худаг ч бий. Энийгээ өгөөд Үндэсний баялгийн сангаа арвижуулъя гэж байгаа юм. Ингээд яваад ирсэн чинь Н.Учрал Төгрөг нуураа өг гэх юм. Төгрөг нуурын орд минийх гэдгийг батлах юм бол би 100 хувь өгье. Бусад нь бас өгчих.
Уг нь би Засгийн газрыг дэмжээд, Үндэсний баялгийн санг арвижуулъя гэж байгаа шүү дээ.
Ураны асуудалд
Би ураныг эсэргүүцэхгүй байгаа шүү. Ураны талаар мэдэхгүй. Ураны асуудлыг хүмүүст айдастай хүлээж аваад байна. УИХ-ын гишүүддээ сайн танилцуулаад, УИХ-ын гишүүд нь иргэддээ ойлгуулсны дараа УИХ дээр хэлэлцсэн бол гэж бодогдсон.
Тавантолгойн ордын асуудалд
2007 оноос хойш АН, МАН-ын хэдэн гишүүн нийлээд Тавантолгойн ордыг авчихсан байсан. Ингээд 2007 оны 7-р сард Монголын ардчилсан холбоо жагсаж, энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр олборлолт хийсэн орд гэж буцааж төрд авч байсан. Төр менежер гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ байнга ийм байхгүй байлгүй дээ. Норвегийн сан гэхэд төрийнх шүү дээ. Энэ бол бидний өнөөгийн байдалтай л холбоотой.
Тавантолгой ордыг УИХ дээр хэлэлцүүлэхгүйгээр 100 жилээр хятад хүмүүст өгөх гэж байсныг УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцүүлэхгүй, Засгийн газрыг огцруулна гэж хэлж байлаа. Үүний дараа ажлын хэсэг гарч, тухайн хуулийг хэлэлцүүлэхгүй болсон. Манай газрын доорх баялгийг газартай нь 100 жилээр өм татаад аваад явах гэж байсныг зогсоосон нь зөв гэж боддог. Цаашдаа ч зөв гэж бодно.
Миний хамаарал бүхий гадаадад бүртгэлтэй нэг ч компани байхгүй. Компанийн үйл ажиллагаа руу орж чадахгүй байна. Угаасаа боломжгүй юм байна. Одоо би бизнес рүү орно гэвэл залуусын доог болох биз.
Өргөн царигийн төмөр зам тавьснаар 100 их наядын алдагдал хүлээсэн гэх асуудалд
2010 оны 6-р сард УИХ-аар анх удаа төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед өргөн царигаар баталсан. УИХ-аар баталсан бодлогыг Засгийн газар, хариуцсан сайд нь хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс биш өөрөө шийдээд явах боломжгүй. Тэгсэн чинь хоёр улсын Засгийн газрын ярьсан асуудал дунд хувийн компани ороод УИХ-аар баталсан бодлогыг өөрчлүүлж чадна, нарийн цариг баригдах ёстой гэж ярьсан. Сая БНХАУ-ын тал танай дотоод бодлогод оролцохгүй, Засгийн газар нь Засгийн газартайгаа л яръя гэдгээ илэрхийлсэн. Үүнд дүгнэлтээ хийнэ биз ээ. УИХ-аар бодлого баталчихсан байхад хувийн компани дундуур нь ороод хэлэлцээр яриад байдаг юм бэ. Алдагдсан боломжийн өртөг нь 100 их наяд гэсэн тоо бол зориудаар хийж буй зүйл.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудалд
Энэ зам бол хамгийн их эдийн засгийн ашигтай байх ёстой төмөр зам. Энэ төмөр зам Хөөт, Бичигт, Баянтүмэнгийн төмөр замтай нийлэх юм. Одоогийн ач холбогдол Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдоно. Сэлэнгэд байгаа төмрийн хүдрийг Тавантолгойн коксны нүүрстэй нийлүүлээд ган үйлдвэрлэх ч юм уу, нэмүү өртөг шингэсэн, аж үйлдвэрлэлтэй улс болох зорилттой төмөр зам. Үүнийг ойлгохгүй татан буулгасан. Ингэх байсан юм бол яах гэж төмөр зам барьсан юм бэ?
Томоохон төслүүдийг гацаадаг гэх асуудалд
Эх орны томоохон төслүүдийг судлуулж, ТЭЗҮ хийлгэсэн сайд сүүлийн 30 жилд надаас өөр байхгүй. Би өөрөө том том төслүүд ярьчхаад тэрийгээ гацаагаад байна гэж байхгүй. Жишээлбэл, аж үйлдвэрийн парк, арьс ширний үйлдвэр. Ганц хэрэгжсэн нь төмөр замын төсөл.
Юм болохоор л "Женко"-ийн төслийг дэмжихгүй гээд л гацаадаг. "Женко"-ийн төсөл гэж буруу ярьдаг. Төмөр замыг хүртэл "Женко"-ийнх гэнэ. Энэ чинь Монгол Улсын төмөр зам шүү дээ.
Би Монголынхоо төлөө өдий хүртэл явж байгаа. Хүүхэд наснаасаа тэгж төлөвлөсөн. Би нэг л эх оронтой хүн.
Мах импекс, Талх чихэрийн асуудалд
Мах Импекс, Талх чихэрийг надтай холбодог. Би зүгээр хувьцаа эзэмшдэг шүү дээ. 20 гаруй хувь эзэмшиж байгаа байх.
1997 онд Мах Импекс компанийг тухайн үеийн ханшаар 2 сая орчим ам.доллараар хувьчилж авч байсан. Маш хэцүү үйлдвэр байсныг босгосон. Одоо ажилчид нь ярьдаг шүү дээ.
Тэтгэврийн зээл тэглэснээс Эрдэнэс Силвер Ресурс 850 тэрбумын өрөнд орсон асуудалд
ҮАБЗ дээр АТГ-аас материал танилцуулсан. Дундговь аймгийн Салхитын мөнгөний ордыг авсан хятад хуулийнхныг авлигадаад байна гэсэн гүйцэтгэх ажиллагааны материал танилцуулсан юм. Уут уут мөнгийг өгч авч байгаа бичлэгийг бидэнд үзүүлсэн. Тэр үед 10 гаран шүүгчийг түдгэлзүүлж байсан нь үүнтэй холбоотой. Хууль зөрчиж байгаа бол улс буцааж авна. Мөн сорьцоо буруу бичиж хилээр гаргасан зөрчилтэй. Тэр үед иргэдтэй уулзахад 10 хүний 8 нь зээл ярьдаг байсан. Хөгшчүүд бид үхэж чадахгүй болчихлоо гэдэг байлаа. Тэтгэврийн зээл чинь их муухай юм билээ. Хэрэв нас барвал хүүхдэд нь өвлөгдөж төлдөг. Ийм зовлонт зээлийг дарахад хуульчилж байсан. Тухайн үед нөөц нь хүрээд л тэглэж байсан шүү дээ.
Намайг буусны дараа энэ бол Баттулгын компани гэж цоллоод хамаг мэргэжилтнүүдийг нь халсан. Мэргэжилтнүүдийг нь халснаас болж энэ асуудал үүссэн. Гэхдээ гаднынхны авчихсан байсан баялгаар зээл тэглэж болдог шүү гэдгийг харуулсан шүү дээ. Энэ бол бахархалт үйл явдал.
Майдар хотын асуудалд
Тухайн үед Япон, Гаитид хотод хүчтэй газар хөдөлсөн учир дагуул хот гэдэг асуудал гарч ирсэн. Одоо 6 баллын газар хөдлөлтөд хотын барилгууд тэсэхгүй шүү дээ. Тиймээс тэр төслийг хийж, мөн ч олон Засгийн газарт танилцуулсан. Тэгээд надаар овоглоод л алга болсон.
Дахиж Ерөнхийлөгч болох эсэх асуудалд
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгохоор болсон. Гэтэл дахиад Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжтой болгоно гэсэн цуурхал яваад байна. Арай тийм юм байхгүй байх.
Монгол ялсан эсэх асуудалд
Монгол ялна гэдэг нь их урт удаан үйл ажиллагаа. Монгол хүн цалингаараа амьдардаж болж, гадагшаа дотогшоо зугаалдаг болж, дуртай сургуульдаа сурч, өвдөж хавдахаараа бусдаас мөнгө гуйхгүй байх тогтолцоо руу орж байж бүрэн ялах юм билээ.
-Хэнийг ялах гээд байгаа юм бэ?
-Өөрсдийгөө.
Сэтгэгдэл үлдээх
Хэн ялах вэ? гэх асуутанд Женко: "Өөсдийгөө" хэмээжээ. Маш зөв хариулт ш
БӨ
Дэмжих үү?
0 0Ичсэн хүн хүн алнаа гж
Энх
Дэмжих үү?
0 0Баттулга гишүүн бүхий л зүйлээ тайлбарласан байна.Ахмадуудын нурууг нэг удаа тэнийлгэсэн гавьяатай ерөнхийлөгч гэж ярьдаг.түүгээр бахархаж байдаг юм билээ.
Оюу
Дэмжих үү?
0 2