АНУ-ын Ерөнхийлөгч импортын бараанд шинээр нэмэлт татвар тогтоож, өнгөрсөн амралтын өдрүүдэд татварын шинэ зарлиг хэрэгжиж эхэлсэн билээ. Татварыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон юм.
Энэхүү зарлигийн хүрээнд Хятадын импортод 34 хувийн татвар ногдуулахад Хятад хариу арга хэмжээ авч 4-р сарын 10-ны пүрэв гаригаас эхлэн АНУ-ын импортын бүх бараанд 34 хувийн татвар ногдуулна гэдгээ зарласан. Тэгвэл Трамп "АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч, нэмэлт татвар ногдуулах замаар хариу арга хэмжээ авсан аливаа улс тэр даруй шинэ, мэдэгдэхүйц өндөр татвар авах болно гэж анхааруулсан ч Хятад улс сөрөг арга хэмжээ авсан" гэжээ.
Ийнхүү Трамп Хятадыг хариу арга хэмжээгээ зогсоохгүй бол 50 хувийн татвар ноогдуулна хэмээн мэдэгджээ.
Хятадын Худалдааны яамнаас АНУ-ын сүрдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю "АНУ-ын ноёрхогч бодлого хэмээн үзэж буйгаа илэрхийлж бусад орны хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, өөрийн хувиа хичээж, олон улсын дүрмээс "Америкийг нэгдүгээрт тавьж байна" гэж мэдэгджээ.
Мөн БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам өнөөдөр мэдэгдэл хийж, Хятадыг шахах, заналхийлэх нь харилцах зөв арга биш гэсэн юм.
Цагаан ордны зүгээс зарлахаар төлөвлөж буй шинэ тариф нь АНУ-ын зарим компаниудыг Хятадаас түүхий эдээ оруулж ирэхэд 104 хувийн татвартай болгож болзошгүй юм.
Сэтгэгдэл үлдээх