Х.Нямбаатаарыг эсэргүүцсэн иргэд хоолны асраас хөөгджээ

.Graph
2025-04-08

"Улаанбаатар хоолны наадам-2025 (UB food festival-2025)" арга хэмжээг өнөөдөр нээсэн. Тус нээлтэд Улаанбаатар хотын захирагч бөгөөд НЗД Х.Нямбаатар оролцжээ.

Түүнийг арга хэмжээнд ирэх үеэр уран эсэргүүцэгчид болон ТҮЦ эрхлэгчид түүнийг бүчин эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Улмаар тэднийг хоолны асраас хөөн гаргасан байна. Үргэлжлүүлэн Х.Нямбаатар арга хэмжээг орхих үеэр автомашиныг нь хаан саад учруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe