Гадаад валютын нөөцийн хэмжээ 5 тэрбум долларт хүрлээ

.Graph
2025-04-08

Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний хоёр сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдлээ. 

Мөн гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрээд байна. 

Өөрөөр хэлбэл, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Учир нь банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирч, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна. 

Гадаад валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe