12,500 жилийн өмнө устаж үгүй ​​болсон чоныг дахин амьдруулжээ

.Graph
2025-04-08

АНУ-ын Даллас хотод байрладаг биотехнологийн Colossal Biosciences компани 12,500 жилийн өмнө устаж үгүй ​​болсон чоныг дахин амьдруулжээ. 

Эрдэмтэд эртний ДНХ, клончлох, ген засварлах технологийг ашиглан гурван чонын бэлтрэг бүтээсэн гэж даваа гарагт Colossal Biosciences компани мэдэгдсэн юм. HBO телевизийн "Game of Thrones" олон ангит кинонд гардаг "Aenocyon dirus" (дэлт чоно) хэмээх энэхүү чоно нь нэгэн цагт Хойд Америкт амьдарч байсан махчин амьтан. Саарал чононоос том хэмжээтэй, толгой нь өргөн, цайвар зузаан үстэй, эрүү нь илүү хүчтэй гэж HBO толгой компани Warner Bros компани мэдэгдсэн.

Colossal компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Бен Ламм "Манай багийнхан 13000 жилийн настай шүд, 72000 жилийн настай гавлын яснаас ДНХ авч, чонын бэлтрэг хийсэн” гэлээ. 

Гурван чоно 2000 акр талбай дээр 10 фут өндөр (3 метр өндөр) хашаагаар хүрээлэгдсэн газар амьдарч байгаа бөгөөд тэднийг аюулгүй байдлыг ажилтнууд, нисгэгчгүй онгоц, камерын шууд дамжуулалтаар хянагддаг байна.

Чонын олдвороос гаргаж авсан эртний ДНХ-ийг ашиглан Колоссалын эрдэмтэд Aenocyon dirus геном буюу генетикийн мэдээллийн бүрэн цуглуулж чадсан байна. Дараа нь тус компани генетикийн шинжилгээний мэдээллийг ашиглан саарал чонын эсийг өөрчилж, 14 генд 20 удаа засвар хийж, хамгийн ирээдүйтэй эсийн шугамыг клончилж, донорын өндөг болгон шилжүүлсэн гэж мэдээлсэн. 2024 оны 10-р сарын 1-нд хоёр эр чонын бэлтрэг төрсөн бол 2025 оны 1-р сарын 30-нд эм бэлтрэг мэндэлсэн байна. Тэд чоныг бүтээсэн технологи нь ховордсон амьтдад шууд тусална гэж найдаж байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe