24 сарын дараа долларын ханш дахин 3500 төгрөг давлаа

.Graph
2025-04-08

2023 оны 3 сарын 23-нд доллар 3528 төгрөгтэй тэнцэн “цойлж” байв. Үүнээс хойш долларын ханш аажуу буурч, харьцангүй тогтвортой байсан юм. 

2024 онд он солигдох мөчид Ерөнхий сайд үг хэлэх үед манай улсын гадаад валютын албан нөөц 5,5 тэрбум доллар байсан. Харин импортын хэт өсөлт, гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдсээр ноён долларын ханш чангарч албан ханш өнөөдөр 3508 төгрөгт хүрлээ. 

Засгийн газраас Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг гаргаж, 1 тэрбум доллараар нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Энэ нь 5,5 тэрбум доллараас бууруулахгүй байх ёстой гэх тоон утгыг илэрхийлнэ. Нүүрсний үнэ унаж, гадаад зах зээл тодорхойгүй, савалгаа өндөр байгаа энэ үед доллар олж ирэх, Монголбанкинд дэмжлэг үзүүлж, долларыг бага хөөргөх даалгаварыг нэр бүхий сайд нар ахалж буй. 

Доллар хадгалах уу, төгрөгтөө итгээд харзнах уу гэж хадгаламжтай хүмүүс харж суугаа байх. Угтаа бол долларын хадгаламж эрс буурч төгрөгийн хадгаламж өссөн дүнтэй яваа юм. Энэ иргэдийн төгрөгт итгэх итгэл өссөнийг батална. 

Үндэсний статистикийн хорооны 2025 оны нэгдүгээр сарын эцэст хийсэн урьдчилсан гүйцэтгэлээр валютын хадгаламж 94.8 тэрбумаар буурсан тухай мэдээлжээ. Тодруулбал, төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (26.8%)  их наяд төгрөгөөр өсчээ. Төгрөгийн хадгаламжийн 18.9 (87.1%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж. Харин валютын хадгаламж  4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 18.1 (0.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 94.8 (1.9%)   тэрбум төгрөгөөр буурчээ.

Долларын хадгаламж хүүгүй, төгрөгийг хадгаламжийн хүү 10+ хувьтай байгаа. Харин ханшийн хөдөлгөөн хадгаламжийн хүүг давж цойлтолоо өдий байх. Бид урсгал даган явсаар эдийн засгийн өндөр өсөлтийг дагаж намирч зардлаа тэлж найрлаж яваагаа эргэн харж, зардлаа бууруулах бодит үнэн рүү уусан орох цаг хугацаа тулж ирэв үү? 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe