УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Хөгжлийн банкны" гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол эргүүлэн татагдах учиртай ч Дав.Цогтбаатарын хувьд одоог хүртэл УИХ-ын гишүүний ажлаа хийсээр буй юм.
Дээд шүүхээс түүнийг авлига, албан тушаалын хэрэгт гэм буруутай хэмээн шийтгэсэн байхад ШШГЕГ ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор "Түүнтэй холбогдох шийтгэх тогтоол шүүхээс манай дээр ирээгүй байна. Шийтгэх тогтоол ирвэл хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр манайд ирснээр бүртгэж, мөнгөн торгууль хийх хугацааг зааж өгнө. Тэр хугацаандаа төлөхгүй бол албадлагын арга хэмжээ авна" гэж байсан юм.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн
Сэтгэгдэл үлдээх