"Дэлхийн цирк Монголд-2025" дөрөвдүгээр сарын 12-нд Степпе аренад нээнэ. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус цирк тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх юм.
Энэ жил дэлхийн номер нэг алиалагч, Итали гаралтай Дэвид Ларибле хүрэлцэн ирэх болсон нь онцлог юм.
Мөн Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсын нэр хүндтэй циркийн жүжигчид болон сургуультай амьтад циркийн гайхалтай, сэтгэл догдлуулсан үзүүлбэрээ толилуулна.
Үнийн хувьд 0-4 насны хүүхэд үнэ төлбөргүй. 5-аас дээш насныхан суудлын байршлаас хамаарч 20-100 мянган төгрөг. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан 12 хүний суудалтай тусгай өрөөнд нэг суудлыг 80 мянган төгрөгөөр авч болох юм.
Сэтгэгдэл үлдээх