Ц.Раднаа: Монголын ард түмэн намайг хөөргөж, огшоож, та бүхний хүчинд амжилт гаргалаа

.Graph
2025-04-07

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд МУГТ Ц.Раднаа өрсөлдөж, зургаан алтан медальтайгаар тэмцээнээ дуусгасан билээ. Тэрээр өнөө өглөө эх орондоо ирсэн юм. Түүнийг зөгий.мн сайт угтан, сурвалжилга хийжээ.

Бүтэн сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү. 

Тэрээр "Америкийн Флорида хотод очиж, хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцоод гурван төрөлд дэлхийн аваргын рекордыг тогтоож, бусдад нь алтан медаль аваад зургаан төрөлд ороод ирлээ. Цагийн зөрүү байснаас гадна бид эрт очсон. Цагаан сарын өмнө АНУ-д очоод бэлтгэл хийсэн. Бид манай зээгийнд байрлаж, тэмцээнд ороод амжилт гаргалаа. АНУ, Германын өрсөлдөгч нар байлаа. Тавдугаар сард Тайванд тэмцээнтэй. Бэлтгэл хангагдсан. Бие бэлхэн, гүйхэд хоёр хөл эрүүл саруул сайхан байна. Монголын ард түмэн минь намайг хөөргөж, огшоож, та бүхний хүчинд амжилт гаргаад ирлээ. Хоёрдугаарт, манай ерөнхийлөгч намайг ивээн тэтгэж явуулсан. Талархал илэрхийлье. Монголын хийморь сүлд дээшээ мандаж байхыг ерөөе" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe