Онцгой байдлын ерөнхий газраас дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гарсан аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ хүргэлээ.
Мэдээллийг харвал, ганц өдрийн дотор шар өвс, хог шатсан, ой хээрийн түймэр гарсан зэргээр 21 түймрийн дуудлага бүртгэгджээ. Үүний 8 нь хөдөө орон нутагт, 13 нь Улаанбаатар хотод байна. Түймрүүдийг аймаг, дүүргийн онцгой байдлын алба бүгдийг нь унтраасан. Мөн Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ.
Иймд, иргэд та бүхэн галын аюулаас сэрэмжилж, хаврын хуурайшилтай байгаа энэ үед өнжмөл өвс, хогийг болгоомжтой шатаахыг анхааруулж байна.
Гарсан түймэр
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Луузан гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 55х57 метрийн хэмжээтэй малын байр, хураалттай 5 тонн өвс, 3 тугалтай үнээ тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 20 тонны чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 3х3 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 хэмжээтэй хураалгаатай хавтан шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4, 5 ханатай хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянгол дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашааны шар өвс, 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Багануур дүүргийн 1 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдриййн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашааны шар өвс, 4 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Багануур дүүргийн 5 дугаар хороонд өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй малын саравч, түлшний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин бүрэн, мөн залгаа 2х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр
20. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн "Энх-Амар" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн хүлээн 15:58 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 19:45 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар 105 га талбай өртөж шатсан.
21. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурманд оруулсан.
Сэтгэгдэл үлдээх