УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таны хамаарал бүхий Цагаан суварга орд дээр МАК хэлэлцээрт орж байгаа юу?
-Хэлэлцээрт оръё гээд бичгээ өгчихсөн шүү дээ. Тэрийг мэдэж байгаа биз дээ. Үндсэн хуулиараа 2 нөхцөлтэй байдлаас хамаарч 34 болон 50 хувь хүртэл эзэмших юм билээ. Яавал монголын эдийн засагт үр өгөөжтэйгөөр, тухайн компанийн үүсгэсэн зүйлийг байхгүй болгохгүйхэн шиг байгаасай. Аль аль талдаа л хуулиа бариад үндэсний компаниудаа дэмжээд эдийн засгаа бодоод яваасай.
-БЭТ-өөр томилогдсон Ж.Батзандангийн хувьд бичгээ өгсөн ч зөрүүлээд өөр юм шийдээд өг гэдэг асуудал ярьсан гэсэн шүү дээ?
-Ж.Батзандангийн сонгон хэрэглэж байгаа үг өгүүлбэр, ааш араншин, хүмүүсийг гүтгэж, хулгайч мэт ярьж, нэр хүндийг нь унагааж байна. Засгийн газрын байр суурь Ж.Батзандангийн үгээр гарав уу, тухайн золбин улс төрчийн үг үү гэдгийг тодорхой болгомоор байгаа юм. Тэгээд л золбироод л янз бүрийн үг хэллэг ашиглаад л явдаг хүн шүү дээ.
Тэр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч. Засгийн газрын бүрэн эрхээр төлөөлнө гэсэн үг. Гудамжны улс төрч байсан бол өөр. Нохой хуцаж л байдаг, тэр болгонтой зууралдаад байдаггүй биз дээ. Энэ асуудлыг би Засгийн газраас асууна гэж бодож байгаа.
Ухаахудаг гээд ярьж байна. Тухайн компани үйлдвэрлэл явуулах гэж хөрөнгө босгоод өнөөдөр томоохон татвар төлөгч болж, хэдэн мянган хүн ажиллуулдаг үндэсний компани. Өнгөрсөн хугацаанд тэднийг хулгайч, луйварчид хэмээн дайрч байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Хууль зүйн сайд нь ажлын хэсэг гаргаад л. Төгрөг нуурын орд дээр О.Алтангэрэл ажиллах ёстой шүү дээ. Ухаахудаг битгий хэл асуудал Төгрөг нуурын орд дээр яригдаж байна. Шинж тэмдгийг нь харахаар, мөнгө угаах, татвараас зайл хийх, үндэслэлгүй хөрөнгөжих, Засгийн газартай хэлэлцээр хийгээгүй гэх асуудал байна.
Засгийн газар энэ асуудлыг яриад гараад ирлээ. Үнэн л юм байна шүү дээ.
Шинэ гишүүдэд хандаж хэлэхэд, дотроо ингэчих вий, тэгчих вий гэсэн айдсаасаа гармаар байна. Үнэхээр бага ард түмэн юм бол бага ард түмэн шиг, хуулийг эрхэмлээд зарчмын асуудал дээр зоригтой бай гэж хэлмээр байна. Арай л дэндүү үхээнц байна даа.
Сэтгэгдэл үлдээх