Монгол, хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь зарлагдлаа

.Graph
2025-04-03

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг авдаг. 

Тэгвэл 2025 оны "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын шалгуулагчид өнөөдрөөс буюу 4 сарын 3-наас "eyesh.eec.mn" хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтрэн орж, суудлын хувиараа хэвлэж авах юм. 

Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд зохион байгуулна.

Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалыг бүрдүүлж ирнэ.

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн хамт ирнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe