Э.Золзаяа нийслэлийн эрчим хүчний шилжилт хариуцсан зохицуулагч болжээ

.Graph
2025-04-02

Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг Нийслэлийн бүтээмжийн менежер болгох асуудал хоёрдугаар сард яригдаж байсан ч албажаагүй байсан юм. Тэгвэл тэрээр гуравдугаар сарын 31-нд буюу өнгөрсөн даваа гарагаас Нийслэлийн Эрчим хүчний шилжилт, орчны бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийн зохицуулагчаар ажиллаж эхэлжээ. 

ХҮН намын хувьд Хамтарсан Засгийн газарт орох болсон шалтгаанаа "Эрчим хүчний реформ"-ыг эрчимжүүлж, хэрэгжүүлэх хэмээн тайлбарладаг. Тэгвэл ийнхүү нийслэл дээр ч мөн эрчим хүчний асуудлыг хариуцаж ажиллах үүрэг ХҮН намд очиж байна. 

Энэ талаар Э.Золзаяагаас тодруулахад "Манай нам эрчим хүчний реформын ард гарахаар шат шатандаа хичээж буй тул нийслэлд очиж хэрэгжүүлэлт дээр ажилла гэсэн удирдлагын шийдвэр гарсан. Ингээд даваа гарагаас ажилдаа орлоо. Нэлээн олон шийдвэрүүд, ажлууд хэдийнээ явчихжээ. Гэхдээ боломжит мэдээллүүдээ уншаад, ядаж л яг тодорхой 3 том өөрчлөлтийн ард ядаж гарчих юм сан гээд төлөвлөж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe