Анхан шатны шүүхийн шүүгчийн 75, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 4, нийт 117 сул орон тоонд нэрээ дэвшүүлсэн хуульчдын шалгалт эхэлжээ.
Тухайлбал өчигдөр (2025.04.01) эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид хууль зүйн мэдлэг, чадвараа шалгуулсан байна.
Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу шалгалт үргэлжилнэ.
Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт нь 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцдог билээ.
Сэтгэгдэл үлдээх