Томоохон төслүүд бодит ажил хэрэг болж, хөгжлийн хөдөлгүүр эрчимжиж эхэлж байна. Үүний нэг тод жишээ нь Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл юм. Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн асуудлаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, төслийн явц мэдээлэлтэй танилцжээ.
Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёр хөрш хоорондоо гэрээ хэлэлцээрээ хийж баталгаажтал манай улс бэлтгэлээ хангаж байгаа аж.
Монгол, Орос хоёр талын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Эрмэлзлийн санамж бичиг” байгуулж, маршрутаа тогтсон бөгөөд Хятадын тал Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойн төсөл удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Төслийн онцлох үр нөлөөнөөс дурдвал:
Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжилд шинэ хуудас нээж, ирээдүйд олон боломжийг авчрах болно гэдгийг албаныхан онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх