Ким Сү Хён бүх зүйлийг хуулийн дагуу шалгуулахыг хүсэв

.Graph
2025-03-31

Жүжигчин Ким Сү Хён анөөдөр буюу 3 сарын 31-нд Сөүл хотын Мапо-гу хотын Сангам-донг дахь Стэнфорд зочид буудалд талийгаач Ким Сае-Ронтой холбоотой мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ким Сү Хён уучлалт гуйж, талийгаач Ким Сае-Роны гэр бүлийнхэн саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан KakaoTalk мессежийн нотлох баримт зэрэг бүх мэдэгдлийг няцааж, Ким Сае-Ронтой таван жилийн өмнө нэг жил орчим харилцаатай байсан гэж мэдэгдсэн юм.

Түүний хэвлэлийн хурал 45 минут үргэлжилсэн бөгөөд жүжигчин Ким Сүн Хён "Ким Сае-Рон" гэдэг нэрийг дурсаагүй зөвхөн "талийгаач" хэмээн ярьж байсан юм. Тэрээр "Миний сонголттой холбоотой аливаа шүүмжлэлийг би хүлээн зөвшөөрөх болно. Гэсэн хэдий ч энэ нь худал бүх зүйл бодитой болно гэсэн үг биш. Би нотлох баримт болгон мэдүүлсэн бүх зүйлийг мөрдөн байцаалтын байгууллагаар дамжуулан сайтар шалгана. Талийгаачийн ар гэрийнхэнд байгаа нотлох баримтууд үнэхээр бодитой бол бүх материалыг мөрдөн байцаах байгууллагад гаргаж, хуулийн дагуу шалгуулахыг хүсэж байна” гэв.

Мөн талийгаачтай хувийн амьдрал маань илчлэгдэх болгонд би "Маргааш бүгдийг хэлье. Хувь хүнийхээ хувьд дуугарч, энэ тамын нөхцөл байдлыг эцэс болгоё" гэж боддог байлаа. Гэхдээ тэр болгонд би эргэлздэг байсан. Миний шийдвэр эргэн тойрныхоо хүмүүст ямар нөлөө үзүүлэх талаар боддог байсан.  Энэ мөчид ч гэсэн эргэн тойрныхон минь надад маш их санаа зовж байна. Тэгээд би сандарч байна. Энэ удаад миний үг ямар үр дагавар авчрах бол… Гэхдээ би ийм хүн учраас эцэст нь хэлэх ёстой гэж бодсон” хэмээн мэдэгдсэн юм.

Хэвлэлийн бага хурлын дараа Ким Сү Хёны хууль ёсны төлөөлөгч Ким Жонг Бок "Жүжигчин Ким Сү Хён болон түүний Gold medalist агентлагтай хамтран холбогдох талуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, иргэний нэхэмжлэл гаргахаар шийдсэн. Тэр энэ асуудлыг манай хуулийн фирмд даатгасан. Түүний хүсэлтийн дагуу манай хуулийн фирмийнхэн өнөөдөр Ким Сае-Роны гэр бүлийнхэнд гомдол гаргасан. Ким Сае-Роны нагац эгч болон HoverLab Inc.-ийн операторуудыг Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний ашиглалт, мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу нэр төрд халдсан гэж хуулийн байгууллагад хандсан" гэх мэдэгдлийг хийсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe