Олон Улсын Эрүүгийн Шүүх(ОУЭШ)-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2026 оныг хүртэл тус албан тушаалыг хашихаар болжээ.
Энэ нь 5 шүүгчтэй, шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.
Танхимын Ерөнхийлөгчийг ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар шүүгчдийн олонхын саналаар сонгодог.
Д.Эрдэнэбалсүрэн шүүгч 2023 оны 12 дугаар сард тус шүүхийн шүүгчээр сонгогдож, 2032 он хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болж байв.
Сэтгэгдэл үлдээх