Бишрэлт метал багийг фенүүдтэй нь хамт торгов

.Graph
2025-03-31

Үндэсний дээд лигийн Бишрэлт метал болон Эс Жи Эйпс багийн цувралын хоёр дахь тоглолт гуравдугаар сарын 30-ны өдөр болсон билээ. Тоглолт ширүүхэн өрнөж, талбай дээр тамирчид хоорондоо болон шүүгч нарын дунд үл ойлголцол гарснаас гадна Бишрэлт метал баг тоглолтыг дундаас нь орхисон зэрэг үйл явдал болсон. Тэгвэл уг асуудалд Монголын сагсан бөмбөгийн холбооноос арга хэмжээ авчээ. 

Бишрэлт метал багийн тоглогч Э.Дөлгөөн

Түүнийг Эс Жи Эйпс багийн тоглогч М.Өлзий-Оршихыг гэмтээж болох, спортын бус зүй бус үйлдэл гаргасан хэмээн үзэж, 800 мянган төгрөгөөр торгов. 

Бишрэлт метал багийн тоглогч А.Энхбаясгалан

Түүнийг талбайн шүүгчийг үл хүндэтгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул нэг тоглолт өнжүүлж, 600 мянган төгрөгөөр торгов. 

Бишрэлт метал багт

Тус баг нь тоглолтын 4-р үеийн 3 мин 49 секундээс эхлэн тоглолтыг орхин гарч, тоглолтыг саатуулж, лигийн тэмцээн, үзэгч, өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн тул 4 сая төгрөгөөр торгов.

Бишрэлт метал багтийн фенүүд

Тус хоёр багийн цувралын тоглолт дуустал Бишрэлт метал багийн фенүүдэд тасалбар урьдчилж санал болгох эрхийг зогсоохоор шийдвэрлэв. 

Эдгээр торгуулийг Бишрэлт метал баг цувралын дараагийн тоглолт эхлэхээс өмнө төлөх ёстой юм байна. Дараагийн тоглолт мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-нд болно. 

Сэтгэгдэл үлдээх

oorsdoo aytaihn shuugecc

enhjin

Дэмжих үү?

1 0

Arai chdee bishrelt metal iim baitaltai sg apes hojoxguee

Azbayr

Дэмжих үү?

1 0

Arai ch Dee ter shuugch Eder ni shirts shuud bldggu ymu Jhn target shuu meet bna metal bag mini bitgii buuj ogoorei ta bat chdna Amjilt💪🏻🫶🏻

Egshiglen

Дэмжих үү?

1 1

Aichdeee

Maral

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe