Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд МУГТ Ц.Раднаа өрсөлдөж, зургаан алтан медальтайгаар тэмцээнээ дуусгалаа.
Тус тэмцээнийг олон улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос энэ сарын 23-30-ны хооронд АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод зохион байгуулсан. Ц.Раднаа гуай тэмцээний 90-94 насны ангилалд
Тэр 2019 онд 85 настайдаа Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн болж байжээ.
Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнүүдэд оролцон, алт, мөнгөн медаль хүртэж, нийт 17 дээд амжилтын эзэн болсон гавьяат тамирчин юм.
Мөн өнгөрсөн оны наймдугаар сард болсон уг тэмцээнд 100 метр, 800 метрийн зайн хос алтан медалийн эзэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сүхбаатарын одон" цол олгож байв.
Сэтгэгдэл үлдээх
Шууд Хөдөлмөрийн баатар өгөх ёстой хүн дээ. Монгол улсад 1 тэмцээнээс 6 алтан медаль хүртсэн тамирчин байхгүй. Хөдөлмөрийг нь үнэлэх ёстой.
Зочин
Дэмжих үү?
2 0Чин зоригт өвөг дээдсийн минь өв эх ЭРДЭМ. Өдөр тутмын уйгагүй их хөдөлмөр,Зорилгодоо хүрэх хатуужил,тэмцэл!. Танд Талархаж мэхийн ХҮНДЭТГЭЕ!.
Оюун
Дэмжих үү?
2 0Мөн ч бахархам амжилт гаргаж байна даа. Манайхан энэ ахмад тамирчныхаа халаагий нь бэлдэхэд хувь нэмэр оруулахаа хичээцгээе.
Бямбаа
Дэмжих үү?
1 0