БНСУ-ын түүхэн дэх хамгийн том ой хээрийн түймрийн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчиллаа.
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага 2025 оны 3-р сарын 30-нд тус улсын зүүн өмнөд хэсэгт гарсан аймшигт ой хээрийн түймрийг санаатайгаар өдөөсөн байж болзошгүй 56 настай эрэгтэйг мөрдөн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тухайн этгээд 2025 оны 3-р сарын 22-ны 11:25 цагт Уйсонг тойргийн (Uiseong) уулын бэлд байх гэр бүлийн бунхан дээрээ тахилга үйлдэх үеэрээ түймэр гаргасан байж болзошгүй аж. Сэжигтэн гэм буруугаа үгүйсгэж байгаа ч цагдаа, ойн аж ахуйн алба, шүүх шинжилгээний хүрээлэн, гал түймрийн алба хамтран нэгдсэн шалгалт явуулахаар төлөвлөж байна.
Хүчтэй салхи, хуурай цаг уурын улмаас гал Андон (Andong), Чёнсон (Cheongsong), Ёнгуан (Yeongyang), Ёндуг (Yeongdeok) зэрэг бүс нутаг руу хурдан тархсан.
Түймрийн уршиг:
Сэтгэгдэл үлдээх