Архангай аймгийн нэгэн сумын Засаг дарга Н нь төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан болохыг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Төрийн аудитын газар тогтоожээ.
Улмаар аймгийн Засаг даргын тушаалаар Н-ийг өнгөрсөн онд албан тушаалаас нь огцруулсан байна.
Харин Н нь дээрх захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс Н нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэн сумын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд сумын Засаг дарга нь сумын ИТХ-аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн тул дээрх зөрчлүүдэд холбогдуулж сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй хэмээн маргасан байна.
Харин шүүх захиргааны байгууллага (албан тушаалтан) буюу сумын Засаг дарга нь хууль ёсны, хууль, тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй ба тухайн шатны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа гэх үндэслэлээр хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх хэмжээгүй, дээрх үндэслэлийг зөвтгөх хууль зүйн боломжгүй гэж дүгнэжээ.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга
Сэтгэгдэл үлдээх