МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн Play-In, Play-Off шатны тоглолтууд үргэлжилж буй. Play-In тоглолтод М Хөгжлийн лигээс энэ жил "Ховд шонхорууд", “CHI FOREST MONGOLIANS" багууд оролцох эрхээ авсан.
Тэгвэл Ховд Шонхорууд баг Үндэсний дээд лигийн 10 дугаарт бичигдсэн "ИНҮТ Еэс ТЛЖ" багийг 2:0 харьцаагаар хожиж 2025-2026 оны улиралд дээд лигт тоглох эрхээ авлаа.
Ийнхүү "ИНҮТ Еэс ТЛЖ" баг хожигдол хүлээж, ирэх жилээс М хөгжлийн лигт тоглох болов.
Харин "Налайх Бизон" баг “CHI FOREST MONGOLIANS" багууд Play-In шатанд 1:1 харьцаатай өрсөлдөж байгаа юм. Тус хоёр багийн 3 сарын 14-нд болох тоглолтод хэн ялсан нь ирэх улиралд дээд лигт тоглох бол хожигдол хүлээсэн нь М хөгжлийн лигт тоглох юм.
Сэтгэгдэл үлдээх