УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ. Уг ажил нь стратегийн ордын 34 хувийг төрд шилжүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хийх хэлэлцээрийг судлах юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Тухайн ордын нөөцийг хувийн хэвшил өөрөө тогтоосон бол 34 хүртэлх хувь, харин улсын төсвөөс нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэлх хувийг төр эзэмших хуультай. Энэ хэлэлцээрийг хувийн хэвшилтэй Win, win буюу хэн хэнд нь ашигтай хийснээр үр дүнд нь иргэд байгалийн баялгаасаа хүртэнэ. Намайг энэхүү ажлын хэсгийг ахалснаас хойш хувийн хэвшлүүд өөрсдөө төрийн эзэмшлийн 34 хувь дээр хэлэлцээр хийе, өгье гэж байна. Энэ 34 хувиа АМНАТ-өөр орлуулах юм уу, аваад явах юм уу гэдгийг УИХ эцэслэн шийднэ. Энэ ажлыг эрчимжүүлэх үүднээс ЭЗХЯ-наас санал болгосны дагуу БЭТ-өөр Ж.Батзанданг томилсон. Энэ хүн бол Засгийн газрын нэгдсэн байр суурийг илэрхийлэх эрхтэй биш. Гол нь БЭТ бол дэд ажлын хэсэг байгуулаад, санхүү хуулийн баг аваад, дүгнэлтэд нь үндэслээд ямар хувилбар нь хувийн хэвшил, төр, иргэнд ашигтай байх вэ гэдгийг томьёолоод Ажлын хэсэгт тайлагнана. Ажлын хэсэгт тэрхүү томьёоллыг хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж, нэгдсэн байр сууриа гаргана.
Би Ж.Батзанданд заавал санхүүгийн болон хуулийн, байгаль орчны, технологийн багтай ажиллаж, хувилбаруудаа ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэгт танилцуул гэж хэлсэн. Засгийн газрын нэгдсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийлнэ. Ж.Батзандангийн хувьд хувийнхаа байр суурийг илэрхийлсэн байх. Засгийн газар илүү мэргэжлийн дүгнэлт гаргана" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ж.Батзанданд хувийн хэвшилтэй хэлэлцээр хийх эрхийг олгоогүй, Ж.Батзанданд зөвхөн аль ашигтай хувилбарыг боловсруулах үүргийг өгчээ.
Сэтгэгдэл үлдээх
дураараа ярих нь зангиагаа тайлаад хийх үйлдэл биздээ олон нийтийн сувгаар албан ёсны орчин хувцастайгаа хэнийг төлөөлж бгага ч хэлкү ингэж хүмүүсийг гүтгэх нь хариуцлага тооцохгү зүйл юм уу
enh
Дэмжих үү?
0 0