Б.Гүнбилэг: Цагаан сараар 3 хоног амрах ёстой

.Graph
2025-02-25

Энэ жилийн Цагаан сар шинийн нэгэнгүй байгаа талаар зурхайч нар мэдээлсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Цагаан сараар бүх нийтийн амралтыг 3 хоног бус 2 хоног байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Энэ талаар Хуульч Б.Гүнбилэг "Хуульд шинийн 1, 2, 3-ндаа амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдэх юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe